Гайхалтай ээжийн түүх: Програм хангамжийн инженерийн анхдагчдын нэг Маргарет Хамилтон

Кодчилол ба технологи
Logiscool
2021 оны 4 сарын 12

Маргарет Хэмилтон бол ер бусын хүн бөгөөд хүн бүрд урам зориг өгөх ээж юм. Залуухан Хэмилтон програм хангамжийн инженерчлэл, сансрын хайгуулын анхдагчдын нэг төдийгүй халамжтай ээж байсан. Тэрээр охинтойгоо дотно, хайраар дүүрэн харилцаатай байсан бөгөөд охин нь санамсаргүйгээр Аполло сансрын хөтөлбөрт ноцтой, магадгүй амь насанд аюултай алдаа олж илрүүлсэн байна.

Маргарет Хифилд Хэмилтон (Маргарет Элейн Хифилд) 1936 онд төрсөн. Тэрээр 1950-иад онд математикийн чиглэлээр суралцаж, MIT-д цаг уурын программ хангамж дээр ажиллаж эхэлсэн. Тэндээс тэрээр Америкийн агаарын довтолгооноос хамгаалах сүлжээнд программ хангамж бичих ажилд шилжсэн. Түүнд тоглоом шоглоом маягаар өгсөн түүний эхний даалгавар бол ажиллах нь битгий хэл хэн ч яаж засахыг нь мэдэхгүй програм хангамж байсан юм. Анх програмыг бичсэн хүн нь програм хангамжийн бүх тайлбараа Грек, Латин хэлээр бичсэн нь хүндрэлтэй байсан байна. Харин Маргарет программыг амжилттай ажиллуулаад зогсохгүй үр дүнгээ уг хоёр хэлээр хэвлэх боломжтойгоор ажиллуулсан нь үе тэнгийнхнээ гайхшруулжээ.

Энэ үед Маргаретын охин Лорен аль хэдийн төрсөн байжээ. Хүнд хэцүү ажил хийж байхдаа хүүхэд өсгөхөд мэдээж амаргүй байсан нь ойлгомжтой. Азаар Хэмилтон нөхөр Жеймсээсээ маш их тусламж авдаг байжээ. Өөрийнх нь хэлснээр тэрээр "Тэгш байдлыг ойлгодог маш орчин үеийн нөхөртэй болсон нь азтай".

Маргарет Хамилтон овоолсон номын дэргэд

MIT-д суралцсан хэвээр байсан тэрээр Аполло хөтөлбөрийн инженерийн багт элсэж (Америкийн саран дээр хүн буулгах төсөл) эцэст нь нислэгийн бүх программ хангамжийг хөгжүүлэх багийн ахлагч болсон байна. Тэрээр ажиллаж байх явцдаа өнөөгийн программ хангамж бичихэд шаардагддаг олон чухал ойлголтуудыг анхлан ашигласан бөгөөд магадгүй хамгийн чухал нь: программ хангамж нь өөрийн алдааг илрүүлж, арилгах чадвар.

Маргарет ихэвчлэн орой юм уу амралтын өдрүүдээр ажил хийдэг байсан ба Лореныг байнга авч явдаг байв. 1968 оны нэг өдөр тэрээр Аполло 8-д (хүнийг сар руу аваачиж, буулгүй буцаасан нислэг) бэлтгэхдээ компьютерийн симуляци хийж байв. Симуляцийн үеэр Лорен "сансрын нисгэгч болж тоглож" эхэлсэн бөгөөд охин хяналтын самбар дээрх товчлууруудыг удаан дарснаас програм гэнэт гацаж унтарсан байна.

Маргарет шинжилгээ хийсний дараа Лорен хөөрөхөөс өмнө ашиглахаар төлөвлөж байсан программыг санамсаргүйгээр нислэгийн үеийн симуляци дээр ажиллуулж байсныг ойлгосон байна. Жинхэнэ нислэгийн үеэр ч мөн адил алдаа гаргаж болно гэдгийг тэр ойлгосон боловч дарга нар нь түүнийг засахыг зөвшөөрөөгүй бөгөөд сансрын нисгэгчид хэзээ ч алдаа гаргахгүй байхаар бэлтгэгдсэн гэж мэдэгдэв. Харамсалтай нь, Аполло 8 сансрын нисгэгчдийн нэг нь жинхэнэ нислэгийн үеэр яг адилхан зүйл хийж, маш их сүйрэлд хүргэж, нислэгийн дахин тохируулахаас өөр аргагүй болсон. Энэ явдлын дараа Маргаретад программ хангамжийг өөрчлөхийг зөвшөөрсөн байна. Хэрэв Маргарет охиноо ажилдаа авч яваагүй бол энэ алдаа нь хүн бүрийг бэлтгэлгүй байдалд оруулж, эмгэнэлт явдал үүсгэх байсан нь ойлгомжтой.

Маргарет бол "програм хангамжийн инженерчлэл" гэсэн ойлголтыг зохион бүтээсэн гурван хүний нэг юм. Тухайн үед программ бичих нь шинэ зүйл байсан бөгөөд техник хангамжтай ажилладаг инженерүүд програм хангамжийг замбараагүй бичих хандлагатай байв. Тэрээр програм хангамж ч бас инженерчлэл гэдгийг гэж хэлж эхэлсэн бөгөөд эцэст нь НАСА-н шилдэг техник хангамжийн мэргэжилтэнүүд ч түүнтэй санал нийлсэн.

Өнөөгийн дэлхий программ хангамжийн инженерчлэл болон сансрын хайгуулын эхэн үеийг бодвол илүүгээр хоорондоо холбоотой болсон байна. Бидний ихэнх нь, эцэг эхчүүд эсвэл бусад хүмүүс өдөр тутмын ажилдаа сансрын хөлөгтэй харьцдаггүй байж болох ч түүний давуу талыг бүрэн дүүрэн ашиглахын тулд бид технологийн мэдлэг чадвартай байх ёстой. Logiscool-д бид хүүхдүүдэд цахим эринд өөрт хэрэгтэй уг чадварыг бага наснаас нь эхлэн сургах нь чухал гэдэгт итгэдэг. Тиймээс бид 6-18 насны хүүхдүүдэд програмчлал, робот техник, интернетийн аюулгүй байдал, дижитал медиа, тоглоом тоглох, технологийн ур чадварт суралцах олон төрлийн сургалт, семинаруудыг санал болгож байна. Тэдний зарим нь бүр сансрын нислэгийн программуудад зориулж программ бичиж ч магадгүй 😊

Манай https://www.logiscool.com/mn хуудаснаас манай хөгжилтэй сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг үзээрэй.