Шинээр франчайзын бизнес эхлүүлэх!

"Олон улсын шилдэг брэнд" - EFF, 2022
Хүүхэд, өсвөр насныханд зориулсан мэдээллийн технологийн боловсролын олон улсын франчайз сүлжээ
Logiscool нь хөгжилтэй аргаар программын хэлний сургалтын олон улсын франчайз сүлжээ юм. Манай тусгайлан боловсруулсан сургалтын хөтөлбөр нь 6-18 насны бүх насныханд тохирсон бөгөөд эцэг эхчүүд тэдний ахиц дэвшлийг хянах бүрэн боломжтой.
Logiscool-д бид хүүхдүүдийг чадварлаг, өөртөө итгэлтэй, дижитал ирээдүйд бэлтгэхэд тусалдаг

Компьютерийн шинжлэх ухаанд аль болох эрт суралцах нь чухал гэдгийг улам олон эцэг эхчүүд мэддэг болсон. Бид хүүхдүүддээ тоон эринд шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх хэрэгтэй. Цахим аюулгүй байдал, онлайн харилцаанаас гадна компьютерийн ухамсартай хэрэглээ, чухал мэдээллийг боловсруулах, хамгийн чухал нь идэвхгүй хэрэглэгч биш контент бүтээгчид болох явдал юм.
Хүүхдүүд дижитал орчинд өөртөө итгэлтэй бүтээгчид болох ёстой.

Байршлууд

210+

Улсууд

30

Тивүүд

5

Сурагчид

220,000+

Бидний хөгжил - Таны ашиг

гурван өсвөр насныхан утастай
Ашигтай ажилла

Та үйл ажиллагааны эхний өдрөөсөө ашигтай ажиллах боломжтой

Хөрөнгө оруулалтын өгөөжийг 2-3 жилийн дотор бүрэн авах

Орлогын олон суваг(курс, зуны сургалт, семинар, арга хэмжээ)

гэртээ компьютерын ард суусан хүүхдүүдийн зураг
Манай системийн давуу талыг ашиглаарай

Манай мэргэжлийн баг хамт олон үр дүнтэйгээр хамтран ажиллана

Үйл ажиллагааны байнгын дэмжлэг, франчайзын менежментийн хэрэгслүүд

Мэдээллийн технологийн мэдлэг шаардлагагүй

хүүхдүүд, сургагч багш нар зөөврийн компьютертэй ногоон хананы өмнө
Сургуулийн дараах боловсрол олгох сургалтын зах зээл дээрх өрсөлдөөнөөс ялгараарай

Олон улсын томоохон стандартуудад нийцтэй баталгаажсан сургалтын хөтөлбөр

Өвөрмөц арга зүй: бүх хүүхэд, нас, мэдлэгийн түвшинд хамгийн тохиромжтой

Хүүхдэд зориулсан интерактив портал

Хэрэв та эдгээр шинж чанартай бол Logiscool франчайз танд зориулагдсан
  • дараагийн үеийнхний ирээдүйг өөрчлөх зорилготой
  • амжилтанд чиглэсэн бизнесийн сэтгэлгээтэй
  • нээлттэй, эерэг зан чанартай
  • ажилсаг, бизнес сэтгэлгээтэй

Бидний бахархдаг зүйл

2. Дэлхийн жишигт нийцсэн сургалтын хөтөлбөр

Манай дэлхийн жишигт нийцсэн, модульчлагдсан сургалтын хөтөлбөр нь олон улсын стандартын дагуу боловсруулагдаад зогсохгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн EAF институтээс “Онц” гэрчилгээ авсан билээ. Цаашид ч манай сургалтууд нь хүүхдүүдийн нас, мэдлэгийн түвшинд сайн тохирсон, хамгийн их үр дүнтэй, илүү хөгжилтэй байх болно!

3. Кодчиллын сургалтын өвөрмөц платформ

Программчлалын хэл сурахад хүүхдүүдэд хоёр том сорилт тулгарч байна. Хүүхдүүдийн хувьд ихэвчлэн дүрс, блок ашиглан суралцаж эхэлдэг бөгөөд энэ нь "бага насны хүүхдүүдэд тохиромжтой боловч том хүүхдүүдэд дэндүү амархан, уйтгартай" байдаг. Өөр нэг нийтлэг сорилт бол дүрс, блок ашиглаж сурсны дараа текст дээр суурилсан кодчилолыг ашиглаж эхлэхэд бэрхшээлтэй, хэцүү санагддаг.

4. Олон улсын шилдэг брэнд - EFF, 2022

Logiscool нь European Franchise Awards арга хэмжээнээс олон улсын шилдэг брэнд шагналыг хүртсэн. 2022 оны 9-р сарын 19-нд Брюссельд болсон арга хэмжээний үеэр үүсгэн байгуулагч доктор Анита Брюэр, Гюла Ситари нар тус хүндэт шагнал хүртлээ. Энэ нь Logiscool-ын боловсрол, програмчлалын чиглэлээр 8 жилийн турш хийсэн үйл ажиллагааны маш том үнэлэмж юм.
зөөврийн компьютерын өмнө бие биенийхээ хажууд гурван хүү
5. Хамгийн шилдэг сургалтын портал

Logiscool-д суралцсан хүүхдүүд нь улам нэмэгдэж буй олон улсын нийгэмлэгийн нэг хэсэг юм. MyLogiscool платформыг ашиглан

  • өөрсдийн хийсэн тоглоомыг үе тэнгийнхэнтэйгээ хуваалцаж, дэлхийн өнцөг булан бүрийн хүүхдүүдийн хийсэн төслүүдтэй танилцах
  • төрөл бүрийн тоглоом, сорил, сорилтуудаар өөрсдийн мэдлэгийг нэмэглүүлэх
  • хурдацтай өөрчлөгдөж байгаа тоон эрин үетэй хөл нийлүүлүүлэн алхах
  • манай уралдаан тэмцээнүүдэд оролцон догь шагналуудыг хожих
Бид 21-р зууны ур чадварыг хөгжүүлдэг

Хүүхдүүд гартаа дижитал төхөөрөмжтэй өсдөг болсон. Тэд уншиж, бичиж чадахаасаа ч өмнө тэдгээр төхөөрөмжтэй харьцаж сурдаг. Гэсэн хэдий ч ихэвчлэн тэд идэвхтэй бүтээгчийн оронд зөвхөн идэвхгүй хэрэглэгчид хэвээр байх нь элбэг. Хүүхэд бага наснаасаа программчлал суралцсанаар компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр бусдаас хамаагүй илүү амжилт үзүүлэх болно. Кодчилол нь хүүхдийг сэтгэн бодоход сургаж, аналитик сэтгэлгээ, асуудлыг шийдвэрлэх чадварыг эзэмшүүлж, бүтээлч байдал, төвлөрөл, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг.

Санал сэтгэгдэл

Logiscool яагаад таны хувьд хамгийн сайн сонголт вэ?
зах зээлийн зураг
Өсөн нэмэгдэж буй зах зээл
Програмчлалын мэдлэг нь өндөр эрэлт хэрэгцээтэй ур чадвар юм.
зөөврийн компьютерын зураг
Шилдэг аргазүй
Бүх насныханд зориулсан модуляр сургалтын хөтөлбөр, текст кодчилолд саадгүй шилжихэд зориулагдсан платформтой.
эрхий хурууны дүрс
Баталгаажсан бизнесийн шийдэл
Ухаалаг хөрөнгө оруулагчдад зориулсан өвөрмөц шийдэл бүхий ашигтай, батлагдсан, амжилттай бизнес.
гэрчилгээний дүрс
Нийгэмдээ өөрчлөлт хийгээрэй
Хойч үеийнхээ ирээдүйд хөрөнгө оруулалт хийж, нийгэмд бодитой нөлөө үзүүлээрэй.
Эхлэхэд хэдхэн алхам л шаардлагатай
Logiscool франчайзтай хамтран ажиллах боломжуудын талаар надтай холбогдоно уу!
Нэр
*
Имэйл хаяг
*
Утасны дугаар
*
Хот/бүс нутаг
*
Сэтгэгдэл (бизнесийн туршлага, нэмэлт мэдээлэл)