Create. Code. Enjoy.
6-18 насныханд зориулсан хөгжилтэй кодчиллын сургалт
Хөтөлбөр сонгох

Бидний тухай

Анхны Logiscool нь 2014 оны 1-р сард Будаёрс (Унгар) хотод эхэлсэн бөгөөд өнөөдөр бид дэлхийн өнцөг булан бүрт сургалт явуулж байна. Манай сургалтын төвүүд, сурагчдын тоо эрчимтэй нэмэгдэж байна. Манай сургалтуудад сурагчид маань програмчлал бол хөгжилтэй гэдгийг бидэнтэй хамт мэдрэх боломжтой.

Бид хэрхэн заадаг вэ?

түлхүүрийн зураг
Шууд амжилт
оньсого дүрс
Урам зориг өгөх орчин
оньсого дүрс
Залуу, урам зоригтой сургагч багш нар
микроскопын дүрс
12 хүртэлх сурагчтай анги
атомын дүрс
Бүх тоног төхөөрөмжөөр хангагдсан

Хүүхдийнхээ ирээдүйг бидэнтэй хамт дэмжээрэй

Дэлхийн жишигт нийцсэн, баталгаажсан сургалтын хөтөлбөр

Хүн бүр програмчлал суралцах боломжтой. Манай сургалтын хөтөлбөр суралцахыг илүү ХӨГЖИЛТЭЙ болгосон. Бүх модулиуд нь хүүхэд бүрт тохирсон байдлаар бүтээгдсэн.

Манай тоглоомд суурилсан хөгжилтэй аргачлалаар таны хүүхэд идэвхтэй бүтээгч нэгэн болох болно.

Бидний гол зорилго бол хүүхдүүдэд мэдээллийн технологийн гайхамшигийг заах юм. Манай арга зүй нь бидний олон жилийн туршлага, бүрэн стандартчилагдсан сургалтанд суурилдаг. Бид онлайн болон танхимаар хүүхдүүдэд суралцах таатай орчинг бүрдүүлдэг.

Дижитал цагаан толгойг сурах шилдэг платформууд

Бидний хамгийн өвөрмөц давуу тал бол дэлхийн түвшний, гэрчилгээжсэн боловсролын платформ юм. Энэхүү платформ нь визуал кодчиллын блокоос болон текст дээр суурилсан кодчилол руу шилжих шилжилтийг хялбар бөгөөд хөгжилтэй болгодогоор онцлог юм.

Бид 21-р зууны ур чадварыг хөгжүүлдэг

Хүүхдүүд гартаа дижитал төхөөрөмжтэй өсдөг болсон. Гэсэн хэдий ч ихэвчлэн тэд идэвхтэй бүтээгчийн оронд зөвхөн идэвхгүй хэрэглэгчид хэвээр байх нь элбэг. Кодчилол нь хүүхдийг сэтгэн бодоход сургаж, аналитик сэтгэлгээ, асуудлыг шийдвэрлэх чадварыг эзэмшүүлж, бүтээлч байдал, төвлөрөл, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг.

Хүүхдэд зориулсан олон улсын сургалтын портал
Манай дэлхийд танигдсан сургалтын портал MyLogiscool-ийн тусламжтайгаар сурагчид үе тэнгийнхнийхээ төслүүдээс урам зориг авах боломжтой. Тэд сурсан зүйлээ дадлагажуулж, жижиг сорилтуудыг даран, тоглоом, асуулт хариулт, сорилуудыг тоглож байхдаа мэдлэгээ дээшлүүлэх боломжтой. Энэхүү платформ нь тэднийг хичээлийн бус цагаар өөрт хэрэгцээтэй, хөгжилтэй үйл ажиллагаа явуулахад дэмжиж, Logiscool-н мэдээ, арга хэмжээний талаар тэдэнд мэдээлдэг. Хүүхдүүддээ ирээдүйн хэл сурахад туслаарай! Үнэгүй Демо хичээлд бүртгүүлж, дижитал ертөнцийн хамгийн гайхалтай нууцуудыг олж мэдэх боломжийг тэдэнд олгоорой.

Үүсгэн байгуулагдсан

2014

Улсууд

30

Байршлууд

210+

Сурагчид

220,000+
Зөөврийн компьютер харж бие биенийхээ хажууд сууж буй хүү, охин
Франчайз

Logiscool нь хөгжилтэй аргаар программын хэлний сургалтын олон улсын франчайз сүлжээ юм. Манай тусгайлан боловсруулсан сургалтын хөтөлбөр нь 6-18 насны бүх насныханд тохирсон бөгөөд эцэг эхчүүд тэдний ахиц дэвшлийг хянах бүрэн боломжтой.

таблеттай саарал хивс дээр сууж буй саарал футболк өмссөн бяцхан хүү
Лиценз

Компьютерийн кодчилол бол маргаашийн бичиг үсгийн мэдлэг, гэхдээ цөөхөн хэдэн сургууль үүнийг сайн заадаг. Манай кодчиллын курсууд нь хүүхдүүдэд дижитал ертөнцөд чадварлаг, өөртөө итгэлтэй байхад тусалдаг. Ямар ч сургууль дижитал бичиг үсгийн боловсролыг дараагийн түвшинд хүргэх боломжийг алдах ёсгүй.

зөөврийн компьютерын өмнө цагаан ширээний ард сууж буй бяцхан охин
Үйлчилгээ

Logiscool нь хүүхдүүдэд мэдээллийн технологийн мэдлэгийг эзэмшүүлэх, хөгжүүлэхэд нь туслах зорилготой тул бид дэлхийн өнцөг булан бүрт байгаа сургуулиудад мэргэжилтнүүдийн дэмжлэгийг санал болгож байна. Хичээлийн дараах сургалт, зуны сургалтаас гадна боловсролын байгууллагуудад төрөл бүрийн сэдэв, хэлбэрээр хичээлээс гадуурх үйл ажиллагаа, дасгалуудыг үнэ төлбөргүй явуулдаг.

Бидний бахархдаг зүйл

Санал сэтгэгдэл

Та манай сургалтын төвийн талаарх мэдээллийг цаг тухайд нь авахыг хүсч байна уу?

Эцэг эхчүүдэд зориулсан мэдээлэл хүлээн авах жагсаалтад бүртгүүлж мэдээлэл хүлээн аваарай.



Биднийг дагаарай