НАСА-гийн хамгийн сүүлийн үеийн Ангараг гарагийн төсөл бидний ирээдүйг хэрхэн өөрчилж чадах вэ?

Кодчилол ба технологи
Logiscool
2021 оны 4 сарын 20

НАСА-гийн хамгийн сүүлийн үеийн Ангараг гарагийн даалгаврын нэг хэсэг болох "Perseverance" нэртэй шинэ "Сарнаа явагч" дэлхийгээс бараг долоон сарын турш аялсны дараа энэ 2021 оны хоёрдугаар сарын 18-нд Улаан гариг дээр газарджээ. Газардсанаасаа хойш гайхалтай зураг, өгөгдлийг илгээсэн байна.

Perseverance нь 2260 фунт (1025 кг) жинтэй зургаан дугуйтай робот юм. Энэ сарнаа явагч нь долоон төрлийн төхөөрөмж, хоёр микрофон, нийт 23 камертай. Мөн Ангараг гарагийн гадаргаас чулуулгийн чухал дээжийг цуглуулж, хадгалах хадгалах өрөмдлөгөөр тоноглогдсон. Ирээдүйн даалгавар нь эдгээр дээжийг Ангараг гарагаас Дэлхийд авч ирэн лабораторид шинжлэх юм.

Энэхүү даалгавар нь мөн Ангараг гаригт хийх ирээдүйн хүний экспедицийн сорилтуудад хэрэг болох мэдээлэл цуглуулах зорилготой. Үүнд Ангараг гаригт хүчилтөрөгч үйлдвэрлэх аргыг турших, ирээдүйд Улаан гариг дээр ажиллах үед сансрын нисгэгчид ямар тоос шороо, цаг агаар болон хүрээлэн буй орчны бусад нөхцөл байдал нөлөөлж болохыг тодорхойлох зэрэг багтана.

улаан ангараг гадаргуу

Ангараг гараг дээр сар гаруй хугацаа өнгөрсний дараа илгээсэн мэдээллээс харахад Улаан гараг дээр урьд өмнө нь амьдрал оршин байсан шинж тэмдэг олдоогүй боловч ч олдсон зарим чулуулгууд нь салхи, усны нөлөөгөөр хэлбэржсэн шинж тэмдэг илэрсэн байна.

Хэрэв Perseverance төлөвлөсөн 2 жилийн хугацаандаа шинжлэх ухааны тодорхой үр дүнг үзүүлж чадвал Ангараг гарагийг судлах томоохон нээлт болж магадгүй юм. Энэ нь ус, метан, органик бодисуудыг олж уг гараг дээр амьдрал байсан талаарх өмнөх таамгуудыг баталгаажуулах нотлох баримтуудыг олох магадлалтай. Мөн ойрын хэдэн арван жилд хүн аялах бэлтгэл ажлын үүрэг гүйцэтгэнэ.

Энэхүү аялалыг хэрэгжүүлэхийн тулд хүсэл Perseverance-н багийг олон жилийн турш уйгагуй шаргуу ажилласан юм. Амжилтанд хүрэхийн тулд шинжлэх ухааны олон салбарын эрдэмтдийг энэ багт нэгтгэх шаардлагатай байсан бөгөөд зөвхөн физик, геологи, одон орон судлал төдийгүй инженерийн шинжлэх ухаан нь Perseverance сарнаа явагч гэх мэт нарийн төвөгтэй машиныг бүтээхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэдэг нь тодорхой. Сарнаа явагчын хөдөлгөөн, түүний робот гарууд, мэдрэгчүүд хэрхэн ажиллахыг бүгдийг нь програмчлал, робот техник, компьютерийн удирдлагатай симуляцийн аргыг өргөн ашигладаг тусгай мэргэжилтэн систем, механик инженерүүд төлөвлөж, гүйцэтгэсэн. Тэдэнгүйгээр энэ даалгавар амжилттай хэрэгжих боломжгүй байсан.

Өнөөдрийн хүүхдүүд маргаашийн сансрын нисгэгч, инженерүүд

Манай хүүхдүүд НАСА-гийн үйл ажиллагаанд хараахан бэлтгэгдээгүй байгаа ч бид НАСА-гийн мэргэжилтнүүдийн өдөр бүр дадлага хийдэг шинжлэх ухааны янз бүрийн салбарт өөрсдийгөө туршиж үзэх замаар тэдэнд урам зориг өгч чадна. Logiscool нь 5 өдрийн онлайн болон танхимын сургалтаараа хүүхдүүдийн сонирхлыг хөдөлгөж, тэднийг ирээдүйн сансрын карьер руу хөтлөхөд бэлэн байна! Манай Minecraft Mars Mission сургалтын хөтөлбөр нь энэхүү аялалыг эхлэхэд гайхалтай эхлэх цэг бөгөөд хүүхдүүд Улаан гариг дээрх орчинг симуляц хийсэн компьютерийн орчинд инженерийн шинжлэх ухааныг туршиж үзэх боломжтой. Logiscool-н роботиксын сургалтын сургалт болох Lego, mBot эсвэл Cozmo сургалтууд нь ирээдүйд сансрын хөлгүүдэд зориулсан роботийг зохион бүтээх сайхан эхлэл юм. Манай Kodu 3D, Android програм эсвэл хиймэл оюун ухааны эрчимжүүлсэн програмчлалын сургалтууд болон бусад кодчилолтой холбоотой сургалтууд нь хүүхдүүдэд сансрын ямар ч төхөөрөмж дээр ажилладаг программ төлөвлөж, хэрэгжүүлэх ирээдүйн шинэ боломжийг нээж өгдөг. Хүүхдээ бидэнтэй хамт сансрын инженерийн чиглэлээр суралцахад нь дэмжээрэй! Та ирээдүйн сансрын нисгэгч инженерүүдэд зориулсан манай өргөн хүрээний програмчлалын сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авах боломжтой: https://www.logiscool.com/mn/programs/camps