Цахим эринд байгаа хүүхдүүд - анхдагчид эсвэл төөрөлдсөн хэрэглэгч үү?

Цахим эрин
Logiscool
2021 оны 11 сарын 11

Бид өнөө үед Альфа үеийнхний тухай их сонсож байна. Энэ үе нь 2010-аад оны эхээр эхэлсэн бөгөөд хамгийн ахмад гишүүд нь ирэх жилүүдэд өсвөр насандаа орох үеийнхэн юм. Тэдний тухай нийтлэл, цахим хуудас, ярилцлага болгонд Альфа нь төрсөн цагаасаа эхлэн орчин үеийн дижитал технологиор хүрээлэгдсэн, дэлхийн мэдээлэл, нийгмийн сүлжээг ашигладаг анхны үеийнхэн болохыг дурддаг. Эдгээр хүүхдүүд өмнөх үеийнхээс илүү их цагийг онлайнаар өнгөрөөж, улмаар интернет тэдний амьдралд илүү их нөлөөлнө гэж бид байнга сонсдог. Альфа үеийнхэн цагийг интернетэд хэрхэн өнгөрүүлдэг вэ?

Хэрэв тэд дижитал төхөөрөмж болон онлайн платформ дээр маш их цаг зарцуулдаг бол тэд үүнийг сайн эзэмшсэн байх ёстой гэж ойлгогддог. Гэвч эргэлзээтэй асуултууд маш их байна. Их сайн хэрэглэдэг гэдэг нь ухаалаг, аюулгүй хэрэглээтэй адилгүй.

цэнхэр дэвсгэртэй гурван дэлгэцийн өмнө чихэвчтэй хүү

2018 онд хийгдсэн нэгэн судалгаанд 12 оронд 8-р ангийн 46,561 хүүхэдтэй хийсэн судалгаагаар сэтгэл түгшээсэн үр дүн гарчээ. Уг судалгаанд компьютерийн болон мэдээллийн технологийн мэдлэгийг дөрвөн зэрэглэлээр ангилсан. Хамгийн өндөр зэрэглэлд хүрэхийн тулд хүүхдүүд цуглуулсан мэдээллээ үнэлж, дүгнэх чадвартай байх ёстой. Судалгаанд оролцогчдын ердөө 2% нь үүнийг амжилттай хийжээ. 19% нь мэдээлэл цуглуулж, бие даан удирдах шаардлагатай хоёрдугаар зэрэглэлд хүрсэн байна.

2021 онд хэвлэгдсэн өөр нэг судалгаанд хүүхдүүдийн дийлэнх нь ямар нэг цахим платформ, цахим хэрэгслийг ашиглаж мэддэг байсан ч тэдгээрийг бие даан хэрхэн зөв ашиглах талаар мэдлэггүй хэвээр байсан. Жишээлбэл, хүүхэд TikTok дээр хялбархан видео хийж, хуваалцаж болох ч энэ нь гэрийн даалгаварт хэрэгтэй мэдээллийг хэрэгцээгүй мэдээллээс нь салгах, судлах чадвартай гэсэн үг биш юм. Тэд мөн ухаалаг гар утасныхаа эцэг эхийн түгжээг нэн даруй унтрааж чаддаг байдал нь тэдэнд онлайн дарамт учрах эрсдлийг ч нэмэгдүүлж байна.

Өнөөгийн хүүхдүүд дижитал ертөнцөд хоёр үндсэн асуудалтай тулгарч байна. Нэг нь техникийн мэдлэг нөгөө нь хариуцлагатай, аюулгүй хэрэглээ бөгөөд энэ нь найдваргүй мэдээлэл болон онлайн орчины хор хөнөөлд учрах эрсдлээс өөрсдийгөө хамгаалах юм.

Илүү олон улс орнууд Альфа үеийнхэнийг дэлгэцийн өмнө өөрсдийнх нь хүссэн цагаар суулгах нь зохисгүй гэдэгтэй санал нэгдэж байна. Бид тэдний дижитал ертөнцөд амьдрах арга замыг сайтар чиглүүлэх, хор хөнөөлтэй талыг нь ойлгуулах хэрэгтэй. Дэлхий даяар хүүхдийн тоон бичиг үсгийн ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн олон сайн сургуулийн санаачилгууд байдаг. Гэсэн хэдий ч эдгээр байгууллагууд нь энэхүү хурдацтай хөгжиж буй талбарт тулгарч буй нарийн төвөгтэй сорилтуудын ард хоцордог. Үүний шийдэл нь эдгээр ур чадварыг тусгайлан заадаг хөтөлбөрийг сургуулиудад оруулахад оршино.

Дижитал бичиг үсгийн мэдлэг, технологийн ур чадвар нь ирээдүйн үндсэн шаардлага бөгөөд бидний хамгийн чадварлаг гэж таамаглаж байсан залуу үеийнхэнд энэ бүхэн дутагдаж байгааг бид одоо л ойлгож эхэлж байна. Ийм учраас бид Logiscool-д хүүхдүүдийг мэргэжлийн удирдлагаар дижитал амьдралд зориулан бэлтгэх нь чухал гэж үздэг. Тэд манай мэргэжилтнүүдийн боловсруулсан орчин үеийн сургалтын хөтөлбөрийг дагаж, интернетийн аюулгүй хэрэглээ, видео бичлэг хийх, програмчлал, робот техникийн ирээдүйн талаарх мэдлэгийг хөгжилтэй байдлаар, үр дүнтэй эзэмшиж чадна.

You can find more information on our courses, camps and workshops here: https://www.logiscool.com/mn.