Хүүхдэдээ кодчилолын сургалт сонгох 6 зөвлөмж

Боловсрол
Logiscool
2022 оны 1 сарын 25

21-р зуунд боловсролын нэг салбар болох STEM нь нийгмийн зайлшгүй элемент болж хөгжсөн. Англи хэлний товчлол нь "Science, Technology, Engineering, Mathematics" гэсэн утгатай. Өнөөдөр STEM-ийн практик хэрэглээ хэр их байгааг харахад хялбархан. Мэдээллийн технологи, автоматжуулалт түймэр шиг тархаж, эдгээр технологийг хөгжүүлж, ажиллуулахад боловсролтой мэргэжилтнүүдийн асар их нөөц шаардлагатай байна. Магадгүй STEM боловсрол нь танин мэдэхүйн чадвар, логикийг сайжруулах маш сайн хэрэгсэл гэдэг нь бага зэрэг орхигддог талтай. STEM-ийн сэдвүүд, ялангуяа кодчиллын ур чадвар нь хүүхдийн боловсрол, ирээдүйн технологид суурилсан карьерт асар их давуу тал олгохоос гадна шүүмжлэлтэй сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадвар, санах ой, хэл ярианы ур чадвар, бүтээлч чадварыг хөгжүүлдэг. Нэмж дурдахад, ийм мэдлэгийг хүүхдэд зөв арга зүйгээр, уйдаахгүйгээр заах нь чухал юм.

Тиймээс улам олон бизнес эрхлэгчид хүүхдүүдэд зориулсан код бичих курс санал болгож байгаа нь гайхах зүйл биш юм. Эцэг эхийн хувьд эдгээр компаниуд бүгд таны хүүхдэд амласан мэдлэгийг өгөхгүй, урт хугацааны хэрэгцээтэй ур чадварыг эзэмшүүлэхгүй тул зөв сурган хүмүүжүүлэгчийг сонгоход хэцүү байж магадгүй юм. Хүүхэддээ зөв сурган хүмүүжүүлэгчийг сонгоход тань туслах 6 гол асуулт энд байна:

судалтай цамцтай хүү, ягаан футболктой охины хажууд компьютерийн өмнө

1. Сургалтын хөтөлбөр хаанаас гардаг вэ?

Олон улсын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор эмхэтгэсэн үү, байнгын хөгжүүлэлттэй юу? Эсвэл энэ сургалт зүгээр л интернэтээс татаж авсан үнэгүй материалаа "худалдаж" байна уу? Хүүхдэд зориулсан өөрийн гэсэн сургалтын хөтөлбөртэй, чанарын стандартын бие даасан байгууллагаас үнэлэгдсэн сургууль нь таны хүүхдийн хэрэгцээг илүү сайн хангах болно.

2. Сургалтын хөтөлбөр, түүнийг заах арга зүй нь сурагчдын хэрэгцээ, нас, мэдлэгийн түвшинг харгалзан үздэг үү?

Хүүхэд бүр адилгүй – хүүхдүүд нас болон өмнөх мэдлэгийнхээ түвшингээс хамааран өөр өөр арга замаар, өөр хурдаар суралцдаг. Эдгээр ялгааг курсын бүлгүүдийг нэгтгэх, сургалтын хөтөлбөр бичих, боловсролын платформыг бий болгох, бодит хичээл явуулахад анхаарч үзэх нь чухал юм. Та хүүхдээ бүх шатанд нь хүүхдийн хувь хүний чанарыг харгалзан үздэг сургалтад явуулаарай.

3. Хичээлүүд хөгжилтэй, сонирхолтой байдаг уу?

Дэлгэцийн өмнө олон цагаар суугаад нэгэн хэвийн ажил хийх нь насанд хүрэгчдийн хувьд ч гэсэн сэтгэлийг нь хүнд байдаг. Хүүхдүүдийн хувьд илүү хэцүү нь ойголмжтой. Материалыг зөвхөн лекц эсвэл дэлгэцийн үзүүлэнгээр хүргэх нь хангалтгүй. Хүүхдэд урам зориг хэрэгтэй байдаг тул энэ мэдлэгийг тоглоомоор дамжуулан хүүхдүүдэд хөгжилтэй байдлаар заах нь бас чухал юм. Зөв боловсруулсан сургалтын хөтөлбөр нь хүүхдүүдийн амжилтанд хүрэх, цаашид үргэлжлүүлэн суралцах сэдэл өгөх болно. Нүүрэндээ инээмсэглэл тодруулан хичээлдээ яваа хүүхэд дахин хичээлээ тэсэн ядан хүлээж байгаа нь эцэг эхийг ч бас их баярлуулна.

4. Ангид жинхэнэ хичээл заадаг уу?

"Дижитал тоглоомын газар" гэж нэрлэгддэг газрууд ч байдаг бөгөөд хүүхдүүд хөгжилтэй байж болох ч тэд юу ч сурдаггүй. Дэлгэцээс материал хуулж авсан ч практик дээр туршиж чадахгүй байгаа нь жинхэнэ боловсрол биш юм. Даалгавраа бие даан хийж чадахгүй бол хэн нэгнээс тусламж гуйх ямар ч боломжгүй байх нь хүндрэлтэй. Сурахад сөрөг нөлөөтэй өөр нэг нийтлэг асуудал бол асуултанд автоматаар зөв хариулт өгдөг, эсвэл оюутанд үүнийг бие даан хийхийг зөвшөөрөхийн оронд даалгавар гүйцэтгэдэг арга барил юм. Ийм сургалт нь эцэст нь таны хүүхдэд гоёмсог гэрчилгээ өгөх болно, гэхдээ тэд бараг юу ч сураагүй байх магадлалтай.

5. Сургалтын платформ нь хүүхдийн хэрэгцээ шаардлагад нийцэж байна уу?

Сургалтын зарим платформууд нээлттэй байдаг бөгөөд энэ нь хүүхдүүдэд хичээлийн үеэр интернетэд чөлөөтэй аялах, анхаарал сарниулах боломжийг олгодог. Тэд анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байгаа нь гайхах зүйл биш юм. Хаалттай платформ нь сурагчдад анхаарлаа төвлөрүүлэхэд хялбар болгодог. Өөр нэг нийтлэг асуудал бол боловсролын платформыг насанд хүрэгчдэд зориулагдсан боловч хүүхдүүдэд заах зорилгоор ашигладаг. Тохиромжгүй платформ нь сургалтад ихээхэн хор хөнөөл учруулж, хичээлийг үр ашиггүй болгодог. Нээлттэй өдөрлөгт үнэ төлбөргүй демо хичээлд хамрагдах боломжоо ашигласнаар боловсролын платформ, заах арга зүй таны хүүхдэд тохирох эсэхийг харах боломжтой.

6. Эцэст нь хамгийн чухал асуултуудын нэг нь багш нарын асуудал

Сайн сургалтад програмчлалын тасралтгүй хөгжиж буй салбарыг ойлгоод зогсохгүй хүүхдийн сурах арга барилд нийцүүлэн зааж чаддаг багш нар хэрэгтэй. Тэд сурагчдад үлгэр дуурайлал болохуйц залуу сурган хүмүүжүүлэгч байх ёстой. Ингэснээр тэдэнтэй ойр дотно, итгэлтэй харилцааг бий болгож чадна. Хүүхдүүд багш нартайгаа маш хүчтэй холбоотой байж чаддаг. Энэ нь тэдний амьдралын чухал холбоо бөгөөд тэдний суралцах урт хугацааны хандлагыг тодорхойлох болно.


Эдгээр асуултууд нь таны хүүхдэд хамгийн тохиромжтой кодчилолын сургалтыг сонгоход тусална гэж найдаж байна. Танд байгаа боловсролын сонголтуудыг сайтар судалж үзэхийг бид танд зөвлөж байна.

Бид Logiscool-д хүүхдийн хэрэгцээг харгалзан хаалттай, аюулгүй, тасралтгүй сайжруулсан платформоор хичээл заадаг залуу, мэргэшсэн багш нартай хамтран ажилладаг. Тэдний заадаг хөгжилтэй хөтөлбөр нь хүүхдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, сурагчдын нас, мэдлэгийн түвшинг харгалзан үзсэн бөгөөд байнгын урам зориг, амжилтанд хүрэх мэдрэмжийг өгдөг. Манай үнэгүй нээлттэй өдөрлөгт хүүхдээ дагуулан, Logiscool-ийн өвөрмөц, үр дүнтэй суралцах туршлагыг хамтдаа туршаарай!

More information: https://www.logiscool.com/mn.