Програмчлалын курс

Digital Discovery

121

Хүүхэддээ дижитал орон зайд замаа олох боломжийг олгоорой. Мэдээллийн технологи нь одоо болон ирээдүйн чухал хэрэгсэл болсонг та бид мэднэ. Манай сургалтаар хүүхдүүд жинхэнэ хүсэл тэмүүллээ олоход нь туслах олон төрлийн дижитал сэдвүүдийн талаар суралцах болно. Манай сургагч багш нар хүүхдүүдэд дижитал хэрэгсэл, онлайн платформыг өөртөө итгэлтэй, ухамсартай хэрэглэгч болоход нь туслах болно.

Digital Discovery 121 Курс

for 4-5 ангийнхан

Онлайн, Танхим, Ганцаарчилсан

Max.: 12 (online: 6) participants

Өмнөх курс: Байхгүй

Mylogiscool-д 24/7 нэвтрэх эрх

Хүүхдүүдийнхээ дижитал ур чадварыг сайжруулаарай!

Кодчилол нь эрдэм шинжилгээний судалгаанаас эхлээд анимэйшн, дизайн зэрэг олон салбарт зайлшгүй шаардлагатай хэрэгсэл болсон. Гэсэн хэдий ч бага сургуулийн мэдээллийн технологийн болон дижитал боловсрол ихэвчлэн хоцрогдсон байдаг. Энэ хооронд хүүхдүүд маань төрөл бүрийн төхөөрөмжийг хараа хяналтгүй цаг нөгцөөх байдлаар ашиглах нь нэмэгдсээр байна. Тэднийг идэвхгүй хэрэглэгчдийн оронд дижитал бүтээгч болоход нь туслаарай!

Онцлог

Хичээл нь дараах сэдвүүдэд төвлөрөх болно:

Интернэтийн аюулгүй байдал ба нууцлалын үндэс: хувийн мэдээлэл, аюулгүй хөтчүүд, хариуцлагатай хэрэглээ, сүлжээний ёс зүй, онлайн харилцаа холбоо

Дижитал контент бүтээх: дижитал зураг зурах, зураг видео засварлах, хүснэгт засварлах

Програмчлалыг алхам алхамаар суралцах: блок дээр суурилсан кодчилол, ойлгоход хялбар визуал платформ, текст дээр суурилсан кодчилол .

Програмчлалын үндэс: алгоритмын сэтгэлгээ, давталт, хувьсагч, санамсаргүй тоо, төрөл бүрийн програмчлалын хэлний танилцуулга.

Вэб хөгжүүлэлт, вэб дизайны үндэс

Компьютерийн техник хангамжийн үндсэн элементүүд, хэрхэн ажилладаг талаар суралцах, ойлгох

Роботикс: робот бүтээх, програмчлах (Bee-Bot, mBot)

Тавигдах шаардлага

Энэ хичээлд суухын тулд хүүхдүүдэд өмнөх мэдлэг шаардлагагүй

Шаардлагатай програм хангамж

  • Танхимаар суралцахад: Манай сурагчид Google-д бүртгүүлсэн байх хэрэгтэй. Бид хичээлд шаардлагатай бусад бүх хэрэгслээр ханган ажилладаг.
  • Онлайн сургалт орох тохиолдолдолд:байнгын интернет холболт, микрофон, хулгана, компьютер зэрэг хэрэгсэл шаардлагатай. Чихэвч, вэб камер бас хэрэг болно. Бид шаардлагатай програм хангамжаар ханган ажиллана.
Digital Discovery 121 Курс

for 4-5 ангийнхан

Онлайн, Танхим, Ганцаарчилсан

Max.: 12 (online: 6) participants

Өмнөх курс: Байхгүй

Mylogiscool-д 24/7 нэвтрэх эрх

Хүүхдэд зориулсан олон улсын сургалтын портал
Манай дэлхийд танигдсан сургалтын портал MyLogiscool-ийн тусламжтайгаар сурагчид үе тэнгийнхнийхээ төслүүдээс урам зориг авах боломжтой. Тэд сурсан зүйлээ дадлагажуулж, жижиг сорилтуудыг даран, тоглоом, асуулт хариулт, сорилуудыг тоглож байхдаа мэдлэгээ дээшлүүлэх боломжтой. Энэхүү платформ нь тэднийг хичээлийн бус цагаар өөрт хэрэгцээтэй, хөгжилтэй үйл ажиллагаа явуулахад дэмжиж, Logiscool-н мэдээ, арга хэмжээний талаар тэдэнд мэдээлдэг. Хүүхдүүддээ ирээдүйн хэл сурахад туслаарай! Үнэгүй Демо хичээлд бүртгүүлж, дижитал ертөнцийн хамгийн гайхалтай нууцуудыг олж мэдэх боломжийг тэдэнд олгоорой.