Програмчлалын курс

Python

432

Та хүүхдээ ирээдүйд хэрэгтэй ур чадвар эзэмшүүлэхийг хүсч байна уу? Тэгвэл энэхүү сургалтаар бид тоглоомд суурилсан, хөгжилтэй байдлаар кодчлолын ур чадварыг эзэмшүүлнэ. Бид хүүхдүүдэд компьютер тоглоом хөгжүүлэх явцад хамгийн өргөн хэрэглэгддэг програмчлалын хэлнүүдийн нэг болох Python-ийн үндсийг сурахад туслах болно!

Python 432 Курс

for 13-18 насныхан

Онлайн, Танхим, Ганцаарчилсан

Max.: 12 (online: 8) participants

Өмнөх курс: Python 431 Курс

Mylogiscool-д 24/7 нэвтрэх эрх

Python дээр програмчлах нь яагаад ашигтай вэ?

Python програмчлалын хэл нь өнөөгийн хамгийн нийтлэг, динамик програмчлалын хэлүүдийн нэг юм. Энэ нь тоглоом, програм хөгжүүлэх, өгөгдөл олборлох, дүн шинжилгээ хийх, робот техник, машин сургалт, тэр ч байтугай хиймэл оюун ухаанд ашиглагддаг.

Манай оюутнууд хичээлийн эхний семестрээс Python хэлний суурь мэдлэгтэй танилцаж, хоёрдугаар улиралд ахисан түвшний ойлголтуудыг гүнзгийрүүлэн судлах болно. Бусад Logiscool курсуудын нэгэн адил оюутнууд сонирхолтой төслүүд дээр ажиллах боловч бие даан асуудлыг шийдвэрлэх, үр дүнтэй суралцахад илүү их анхаарал хандуулах болно. Мөн бид тоглоомын хөгжүүлэлтээс гадна Python дээр өөр юу хөгжүүлж болохыг харуулах болно.

Онцлог

Хичээлийн төгсгөлд оюутнууд Python хэл дээр өөртөө итгэлтэй, бие даан код бичих боломжтой болно.

Суралцагчид нэмэлт дадлагын семестрийн дараа Certified Entry-Level Python Programmer шалгалтыг (PCEP) өгөх боломжтой.

Python нь нээлттэй эхэд суурилсан нь хүн бүр үнэ төлбөргүй ашиглах боломжтой болгодог.

Python нь сурахад хялбар, уян хатан, олон үйлдлийн систем дээр ажилладаг.

Python-ийг Google, Netflix, Spotify зэрэг томоохон корпорациуд ашигладаг.

Тавигдах шаардлага

Python 431 курсын төгсгөл.

Шаардлагатай програм хангамж

  • Танхимаар суралцахад: Манай сурагчид Google-д бүртгүүлсэн байх хэрэгтэй. Бид хичээлд шаардлагатай бусад бүх хэрэгслээр ханган ажилладаг.
  • Онлайн сургалт орох тохиолдолдолд:байнгын интернет холболт, микрофон, хулгана, компьютер зэрэг хэрэгсэл шаардлагатай. Чихэвч, вэб камер бас хэрэг болно. Бид шаардлагатай програм хангамжаар ханган ажиллана.
Python 432 Курс

for 13-18 насныхан

Онлайн, Танхим, Ганцаарчилсан

Max.: 12 (online: 8) participants

Өмнөх курс: Python 431 Курс

Mylogiscool-д 24/7 нэвтрэх эрх

Хүүхдэд зориулсан олон улсын сургалтын портал
Манай дэлхийд танигдсан сургалтын портал MyLogiscool-ийн тусламжтайгаар сурагчид үе тэнгийнхнийхээ төслүүдээс урам зориг авах боломжтой. Тэд сурсан зүйлээ дадлагажуулж, жижиг сорилтуудыг даран, тоглоом, асуулт хариулт, сорилуудыг тоглож байхдаа мэдлэгээ дээшлүүлэх боломжтой. Энэхүү платформ нь тэднийг хичээлийн бус цагаар өөрт хэрэгцээтэй, хөгжилтэй үйл ажиллагаа явуулахад дэмжиж, Logiscool-н мэдээ, арга хэмжээний талаар тэдэнд мэдээлдэг. Хүүхдүүддээ ирээдүйн хэл сурахад туслаарай! Үнэгүй Демо хичээлд бүртгүүлж, дижитал ертөнцийн хамгийн гайхалтай нууцуудыг олж мэдэх боломжийг тэдэнд олгоорой.